* Гэрэлтүүлэг нь зураг дээр сайхан гарах нэг үндэс юм.
* Гадаа гудамжинд зураг авахуулах бол өглөө эрт юмуу, орой нар жаргахаас өмнө зураг сайхан гардаг.
* Яг үд дундын үед зураг бүү авахуул.
* Хэрэв чи линзтэй зургаа авахуулбал нүдний хүүхэн хараа улаан гардаг.
* Хэрэв зургийн аппаратын гэрэлтүүлэгчээс илүү хурц гэрэл асаавал энэ мэт хүндрэл гарахгүй.
* Яг зураг дарах үед нүдээ аньчихгүйн тулд зурагчнаар тоо тоолуул. Нүдээ аньж байгаад хамгийн сүүлийн тоон дээр нь харвал нүдээ аньж гарахгүй.
* Олон хүнтэй зураг авахуулах бол тарган хүмүүс захад нь зогсвол дээр.
* Яльгүй жишүү атлаа дээгүүр харж зогсвол зураг дээр аятайхан гардаг.
* Зураг дээр инээж гарах хүсэлтэй бол яг зураг дарах үед нь л инээмсэглээрэй.
* Хэрэв их удаан инээмсэглэж зогсвол зовж зүдэрсэн царайтай гарчихдаг тал бий шүү.
* Юуны өмнө зовхио хөнгөн буд. Тэгэхгүй бол зураг дээр хөх няц болчихсон юм шиг гардаг.
* Хөмсгөө самнаж, өргөн юмуу өтгөн бол чимхэж нарийсгаж болно.
* Хар харандаагаар нүдээ тойруулан зурвал тод гардаг.
* Доод зовхиндоо гар хүрэх хэрэггүй.
* Доод сормуусаа яльгүй будаад, нүдний дотоод булангаа хөнгөвтөр өнгөөр тодруулж өг.
* Нил ягаанаар уруул, хацраа будвал зураг дээр эвгүй гардаг.
* Нүүрээ пудрдэхдээ хүзүү, чих, гараа орхиж болохгүй. Өнгөтэй зураг дээр энэ нь цайрч харагддаг.
* Нүүрийг сайн пудрдэх нь нүүрний тослог хэсгийг гялайж харагдахаас сэргийлнэ.
* Ногоон өнгийн хувцастай хэзээ ч бүү зургаа авахуулж байгаарай.
* Мөртэй хувцас өмсвөл зураг дээр хоккейчин мэт харагдана.
* Жинсэн өмд, цамц нь зураг дээр хүнийг залуу золбоолог харагдуулдаг.
* Хэт их чамин гоёл муухай харагддаг.
* Хар үстэй хүмүүс хар цагаан зураг авахуулахаар бол бараан хувцас өмсвөл аятайхан гардаг.
* Зургаа авахуулахдаа биеэ суллаад, шал өөр юм бодвол зураг санамсаргүй мэт аятайхан гардаг.
No comments:
Post a Comment