|
Гэсэн хэдий ч арьсны төрөл, эрүүл байх эсэх нь чиний юу идэж, өөртөө хэр анхаарахаас чинь хамааран өөрчлөгдөж болдог. Оросууд эмэгтэй хүнийг 30 нас хүрээд гоо үзэсгэлэнгийн туйл болдог гэж хэлэлцдэг. Гэвч үргэлж сайхан харагдахын тулд хамгийн эхний алхам бол өөрийн арьсны төрөл-ийг мэдэж байх явдал юм.
Ингэснээрээ арьсныхаа хөгшрөлтийг удаашруулж, арьсаа гоё сайхан болгох дараагийн алхмуудын суурь тавигдана.
Ерөнхийдөө, арьсны 5 төрөл байдаг: хэвийн, хуурай, тослог, холимог, мэдрэмтгий. Эдгээр нь бүгд тус бүрийн онцлогтой төдийгүй тус бүрдээ өөр өөр арчилгаа шаарддаг.
Арьсныхаа төрлийг тодорхойлохын тулд маш энгийн тестийг туршиж үзье. Өглөө дөнгөж босонгуутаа нүүрээ угаагаагаад 1 цаг болсны дараа цэвэрхэн хуурай сальфитк арьсан дээрээ тавьж шалгана. Ингээд хэрэв:
1. Хэвийн арьстай бол …
Сальфитк ямар ч тослог болоогүй хэрнээ уян хатан, зөөлөн, таталцал үүсэхгүй байвал арьс чинь хэвийн юм байна. Хэвийн арьс нь хамгийн асуудал багатай арьсны төрөл юм.
Арьс чинь цэвэрхэн, толигор харагдана. Цусны эргэлт сайн, эрүүл байна.
2. Хуурай арьстай бол …
Сальфитка цэвэрхэн хэвээр боловч арьс чинь таталдаж, хайрстай юм шиг санагдаж байвал таны арьс хуурай.
Хуурай арьс нь цонхигор, нимгэн арьстай мэт харагддаг, арьсан дээрх нүх сүв багатай боловч хамгийн амархан үрчлээтэж, цочрохдоо амархан байдаг. Нас бага залуу үед сайхан харагдаж болох юм. Гэвч байнгын арчилгаа, байгалийн гаралтай маск, чийгшүүлэгч зэрэг нэмэлт арчилгааг хэрэглэн арьсаа эрүүл хадгалж үлдээрэй.
3. Тослог арьстай бол …
Сальфитк чинь хацар, хамар, дух хүрсэн хэсэгтээ тослогний толботой болсон байна уу? тэгвэл таны арьс тослог. Тослог арьс асуудалтай байдаг. Тослог арьс нь тос даасан, зузаан арьстай, /зарим тохиолдолд бохир/, гялтганасан харагддаг. Гэвч арьсны нүхжилт ихтэй, батга гарах хандлагатай байдаг.
Харин нэг сайн зүйл нь тослог арьс амархан хөгширч, үрчлээ суудаггүй. Болгоомжтой цэвэрлэж, нүүрс усны хэрэглээгээ багасгаж, тос өөх ихтэй хүнснээс аль болох хол байвал тустай.
4. Холимог арьстай бол …
Ихэнхи эмэгтэйчүүд холимог арьсны төрөлтэй байдаг. Хамар, дух хүрсэн хэсэгт сальфитканд тосны толбо гарч, харин хацрын хэсгээр цэвэрхэн хэвээр үлдвэл энэ нь та холимог арьстай гэсэн үг юм.
Холимог арьс нь хуурай, тослог хэв шинжийн аль аль нь байдаг тул тухайн хэсэг бүрт өөр өөр арчилгаа хийгдэх хэрэгтэй байдаг.
Хуурай хэсэгт нь /хацар, нүд хавиар ихэвчлэн/ тослог ихтэй, болон чийгшүүлэгчээр арчилж, дух, хамар зэрэг тослог ихтэй хэсгүүдээрээ цэвэрлэх арчилгааг илүү явуулаарай.
5. Мэдрэмтгий арьстай бол …
Мэдрэмтгий арьс нь голдуу маш хуурай, цочирч, улайхдаа амархан байдаг. Арьс загатнах, чичрэх хандлагатай байдаг. Энэ бол хамгийн их арчилгаа ихтэй, асуудалтай арьсны төрөл. Хэрэглэх бүтээгдэхүүнээ маш болгоомжтой сонгох хэрэгтэй байдаг.
За тэгэхээр та аль төрлийн арьстай байна. Арьсандаа тохирох хамгийн сайн бүтээгдэхүүнийг олж чадсан уу? Ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Сэтгэгдлээ үлдээгээрэй.
No comments:
Post a Comment