Saturday, December 5, 2009

Нимбэг таныг халдварт өвчнөөс хамгаалдаг!

Нимбэгэнд агуулагддаг лейкоцит хэмээх бодис нь хүний бие организмын үйл ажиллагааг идэвхжүүлдэг аж. Нимбэгний шүүсийг цайнд хийж уухаас гадна С витамин ихээр агуулагддаг хальсыг нь ч бас идэх хэрэгтэй гэнэ.

-Ханиад томуу тусах, бие сульдаж ядрах, буйл өвдөхөд нимбэгийг ууж хэрэглэж болно.
-Толгой өвдөхөд нимбэг хэрэглэвэл ач тусаа дор нь өгнө.
-Нимбэгний хальсыг зажлахад зүрхний үйл ажиллагаа сайжирдаг.
-Нимбэг хөхний хортой, хоргүй хавдрын эсрэг урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй.
-Өдөр бүр нимбэг хүнсэндээ хэрэглэдэг эмэгтэй хөхний хавдраас сэргийлж чадна.
-Нимбэгний шүүсийг өлөн элгэн дээрээ уувал элгийг цэвэршүүлдэг. Үүнд нэг ширхэг нимбэгийг гурван хэсэг болгон зүсээд буцалгасан усанд хийж өглөөгүүр ууна.
-Хоолой өвдсөн үед хэрчим нимбэг дээр зөгийн бал түрхээд идвэл маш сайн. Устай хольсон нимбэгний шүүсээр хоолойгоо зайлж болно.
-Гэдэс эвгүйрхэх, хүчтэй базлахад нимбэг тустай.
-Нимбэгний шүүсийг устай найруулж уувал хордлогын шинж тэмдэг арилна.
-Нимбэгийг тахлын группын бүх төрлийн өвчинд сайн гэж үзэж, эрт дээр үеэс эрхэмлэн дээдэлж иржээ.

No comments:

Post a Comment