Tuesday, December 1, 2009

Ирээдүйн гар утас

Ирээдүйн гар утас
Гар утсаар гангардаг байсан цаг саяхан. Харин өнөөдөр өөр болж өдөр тутмын хэрэглээгээр солигдож байхыг хүн бүхэн харж байгаа. Бидний байнга хэрэглэдэг гар утасны шинэ эрин эхэлж загварууд нь гараад эхэлжээ. Гар утасны зохион бүтээгчид хийсэн бүтээлийнхээ чиг хандлагыг тодорхойлж, дэвшил технологийг ашиглан шинэ төрлийн гар утсыг үйлдвэрлэсээр байна. Шинээр гарч буй гар утас нь хэн ч ашиглаж чадах энгийн, ойлгомжтой бас авсаархан. Материалын хувьд ч боломжийн уян зөөлөн бат, бөх зэрэг олон давуу талыг хангасан ажээ.

Triple Watch
Энэ утас нь бугуйн цаг болоод гар утсыг нэгэн зүйл болгож чадсанаараа онцлог болжээ. Бриджи Портийн оюутан Манөн Манийнавагийн хийсэн энэ өвөрмөц дизайн нь бусад бугуйнд зүүдэг утаснуудаас хамгийн шилдгээр нь шалгарч чаджээ.

WYSIWIG утас төвөгтэй боловч гайхалтай

Энэ загварын утас нь "харж байгаа зүйлээ авах" гэсэн англи өгүүлбэрийн хураангуйлсан хэлбэр аж. Энэхүү үг гар утсанд ямар хамааралтай болохыг зарим нэг нь гайхаж байгаа. Хариулт нь тун энгийн юм. Уг гар утсанд суурилсан камер нь нэвт гэрэлтэх шил байх бөгөөд та утсаараа ямар нэгэн зураг авах бол электрон дэлгэц дээр хувиргасан зураг харах шаардлагагүй юм.

Asus-aac гаргасан Auro
ASUS Aura энэ утасны дэлгэц маш мэдрэмтгий өргөн дэлгэц байхаас гадна зохион бүтээгчид энгийн
товчлууруудыг давхар оруулж өгчээ. Энэхүү утсыг хэрэглэхэд жижиг хэмжээний компьютертэй явж байгаа мэт санагдах юм.

Nokia 888
Гар утасны үйлдвэрлэлтээр Nokia компани дэлхийд ямагт тэргүүлсээр байдаг. Өрсөлдөгч нарынхаа эсрэг тус компани нь Nokia 888 загварын утас гаргаж ширүүн өрсөлдөхөөр бэлдэж байна. Энэ утас гарснаар гар утасны шинэ эрин эхэлнэ гэж зарим хүмүүс нь тодорхойлжээ.

МрЗ тоглуулагчтай бугуйвчин утас
Энэ утсыг ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан аж. Эмэгтэй хүн болгон утсаа цүнх болон гартаа барьж явдаг. Энэ утсан бугуйвч нь гадаад өнгө үзэмж сайтай учраас нэг талаар бүсгүй хүний гоёл нөгөө талаар хэрэгцээ юм.

CUIN5
Энэ дизайн сайтай утас нь хэн ч ашиглаж болох энгийн давуу талуудтай. Максимум бага хэмжээтэй гэх мэт урт дараалал урсах болно. Харин CUin5 загварын энэхүү утас нь гар утасны шинэ үеийг эхлүүлж чадах утас юм. Хэрвээ та дуудлага хийх, эсвэл дуудлага авах бол хаа нэгтээ далд байгаа утсаа нээж дугаар цуглуулах шаардлагагүй юм. Зөвхөн утсандаа тушаал хэлэхэд л хангалттай ажээ. Хүний дуу таних шинэ технологи ашиглан хийгдсэн энэ утас нь тун ирээдүйтэй утасны нэг болоод байна.

No comments:

Post a Comment