Цав цагаан эрүүл шүд, цэвэр ариун амьсгал бол чамирхал биш зайлшгүй шаардлага. Ийм байхын тулд шүдээ өдөрт хоёр удаа угааж, бохь зажилж байх хэрэгтэйг өнөөдөр хамгийн балчир хүүхдүүд хүртэл сайтар мэддэг билээ. Аз болоход бохь үйлдвэрлэгсэд шүдний арчилгааг энгийн төдийгүй үнэхээрийн амттай болгож байна. Бохины худалдаагаар тэргүүлэгч Wrigley компани, түүний гайхалтай үүх түүхийн талаар бидний яриа өрнөнө.
Wrigley компанийн түүх 1891 он буюу залуу бага Уильям Ригли Филадельфи хотоос Чикагод ирснээр эхэлсэн аж. 29 настай, уртаашаа 32 доллартай Ригли хувийн арилжаа наймаа хийх чинхүү хүсэл мөрөөдөл өвөрлөн ийнхүү иржээ. Эцэг нь саван хийдэг байсан тул дүү Ригли Филадельфи хотын гудамжаар "Ригли скоринг" саван зарж хүүхэд ахуйгаасаа арилжаа наймааны урлагийг эзэмшсэн ажээ.
Ригли Чикаго хотод ажил үйлсээ чухамхүү "Ригли скоринг" саван худалдаалахаас эхэлжээ. Эл барааныхаа борлуулалтын шанд ноён Ригли янз бүрийн урамшуулал, тухайлбал талхны гурил өгдөг байж. Талхны гурилын эрэлт савангаас ихэсхэд тэрвээр саван зарахаа больж талхны гурил үйлдвэрлэж борлуулах болсон байна.
Нэг удаа 1892 онд худалдан авагч бүрт урамшуулал болгон нэг сав талхны гурилд хоёр боодол бохь өгч байя гэсэн бодол ноён Риглид төржээ.
Энэхүү санаа бодол нь харилцагч нарын зүгээс ихээхэн амжилт олсон байна. Бохийг ийнхүү дахин урамшуулал болгосон нь борлуулалтад нь тус дэм болох учиртай бараанаасаа хавьгүй илүү болох нь мэдэгджээ.
Тэр үед нэрд гарсан бохь үйлдвэрлэгч 12 байсан ч гэсэн Wrigley-ийн бүтээгдэхүүн алдаршиж чадсан байна. Wrigley компанийн үйлдвэрлэж байсан анхны бохь нь Lotta болон Vassar бөгөөд эдүгээ хүртэл гаргаж байсан Juicy Fruit-ийг 1 893 онд анх хийжээ. Жаахан хожуу Wrigley’s Spearmint-г үйлдвэрлэдэг болж, 100 гаруй жилийн үүх түүхтэй гэдгийг бодоод үз!
Ширүүн өрсөлдөөнтэй байсан ч гэсэн бага Уильям Ригли бохь худалдаалах арилжаа наймааны талбарт найдвартай байр суурь эзэлж чадсан байна.
Энэ компани хөгжин тэлж "Бохь зэрэг тийм жижигхэн бүтээгдэхүүн хүртэл гайхамшигтай чанартай байх ёстой" гэсэн өөрийн үндсэн зарчмыг чанд баримталсаар иржээ.
Wrigley компани чихэргүй бохь Orbit-ийг 1976 онд Германд оруулснаар энэ бохь Зүүн болон Баруун Европ, Дундад Дорнодын нийт нутаг дэвсгэр хийгээд бусад зах зээлд дэлгэрэн тархжээ. Энэ бүх бүс нутагт Orbit нь 20 гаруй жилийн турш тархан тэргүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар Orbit нь 150 гаруй оронд бүртгэлтэй худалдааны тэмдэгт болжээ. Эл компанийн харьяанд дэлхий дахинаа 15 фабрик байдаг ажээ.
Монголын зах зээл дээр Wrigley компани 10 гаруй жил ажиллаж байна. Биеэ даасан Nielsen агентлагийн үнэлж байгаагаар дэлхийн бохины зах зээл дээр Wrigley нь маргашгүйгээр тэргүүлэгч хэвээр байна. Энэ бүхэн нь хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн өгье гэсэн тус компанийн ажилтан нарын шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.
Orbit бохь бол худалдааны хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч. Энэ бүтээгдэхүүний багцад 20 гаруй төрөл байдаг нь худалдан авагч бүрт дуртай амтаа сонгох боломж олгодог. Orbit марк бүхий Orbit Kides гэдэг хамгийн балчир хэрэглэгч бохь нарт зориулсан бохь гарсан нь нэн чухал. Бохь зажилхаасаа илүү шүдээ эрүүл байлгах талаар санаа тавьдаг хүмүүст зориулсан Orbit нь янз бүрийн амт болон ариутгах чадвартай хосгүй мөсөн чихрийг бүтээжээ.
Цав цагаан шүд яралзуулан инээх дуртай, шүдээ жинхэнэ ёсоор арчилж чаддаг хүмүүст зориулан Wrigley компани нь Orbit Prafessional бохийг хийсэн байна. Энэ бохь нь шүдний хөгцтэй эрс тэмцэгч аж.
Eclipse бохь нь амны хөндийг ариутгагч бохины үйлдвэрлэлийн шинэ ололт бөгөөд үүнийг их төлөв цэвэр ариун амьсгал зайлшгүй шаардлага нь байдаг залуус, эрч хүчтэй хүмүүс хэрэглэдэг байна. Eclipse нь амжилт бүтээлтэй хэлэлцээ, хөгжил цэнгэлтэй үдэшлэг, дэврүүн мөрөөдөлт болзоо тэргүүтнийг дагалддаг бөлгөө. Eslipse-ийн хамгийн гол чанар бол өөр ямар ч бохинд байдаггүй удаан хугацагаар ариутгаж чаддагт оршино. Wrigley компани худалдан авагч бүрийг үнэлдэг учраас хүүхдүүдэд зориулан тусгай бүтээгдэхүүн боловсруулсан байна.
Тарвас, гадилын амттай Хубба Бубба нь ёстой л хүүхдийн бохь. Бага балчир худалдан авагчид энэ бохины сайхан амтанд төдийгүй мөн наалтанд нь дурладаг аж. Тэрчлэн хамгийн гол нь Хубба Буббаг үлээж хамгийн том бөмбөлөг гаргаж болдгоороо тэдний дурыг булаадаг байна.
Wrigley компани хэрэглэгчиддээ анхаарал хүндэтгэлтэй ханддаг. Wrigley бохийг үйлдвэрлэдэг орчин үеийн шинэ, шинэ технологи, бохины аюулгүй найрлага зэрэг нь тийм баян түүхтэй. Ийм жижигхэн бүтээгдэхүүнийг хосгүй амттай, гайхамшигтай чанартай болгосон ажээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment