Tuesday, December 1, 2009

Ажлын байран дээр аксессурыг тааруулан зүүх 5 арга

Ажлын байр гэдэг vгдээр та анхаарлаа тєвлєрvvлэх хэрэгтэй.
Ажилдээр тань хvмvvс танд
бус таны vнэт эдлэлvvд дээр тань анхаараад байхыг та хvсэхгvй байгаа биздээ?
Тэгвэл ажлын байрандээр аксессор, vнэт эдлэлvvдийг зvvх дvрэм гэж байдаг аж.
 
1. Бєгжийг хэзээд хэтрvvлж болохгvй. Хэрвээ та гэрэлсэн бол бєгжєє зvvж болно. Харин тод єнгєтэй, том шигтгээтэй бєгжийг хэзээ ч ажлын байрандээр зvvж болохгvй, харин арга хэмжээ, уулзалт, vдэшлэгдээр хувцастайгаа тохируулан зvvхэд тохиромжтой байдаг.

2. Хvзvvний зvvлтийг зvvхэд аятайхан харагдаж болох ч хэт урт, хэт бvдvvн байж болохгvй. Таныг босож, суухад хvзvvний зvvлт тань саад хийж, ширээтэй тань шvрэлцэж, дуугарч болохгvй.

3. Бугуйвчийг тохируулан зvvх аваас vнэхээр сайхан харагддаг. Гэхдээ хэт овортой, хэт єнгєлєг, хэт их чимээ гаргахааргvй бол сайн. Тэгэхээр ганц ширхэг, цулгуй єнгєтэй бугуйвчийг зvvсэн нь дээр. Таныг хvнтэй гар барихад тань саад болж байгаа, их дуу чимээ гарч байгаа эсэхийг анзаараарай. Мєн бугуйвчийг цагтайгаа хамт нэг гарандаа зvvж болохгvй. Энэ нь их дуу чимээ гаргахаас гадна, бугуйвч, цагийг хамт зvvж болохгvй гэсэн загварын дvрэм байдаг.

4. Хэт том ээмэг зvvж болохгvй. Энэ нь таны нvvрний єнгийг дарж, хvнд харагдуулна. Харин нvvрний
тань єнгийг гэрэлтvvлэх бага зэрэг жижигхэн ээмгийг сонгоорой.

5. Цагний хувьд хэт гялалзсан, тод єнгєтэй биш байвал сайн.

No comments:

Post a Comment