Sunday, November 22, 2009

Санал асуулга

Монголын хамгийн баян хүмүүс хэн бэ?


Монголын толгой баячуудыг 200 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.

Амьдралаар амьдраарай

Зовж шаналвал тэвчээрэй Зовлон үзвэл даваарай Жаргал ирвэл баярлаарай Жаахан зүйлд ч баясаарай Бусдыг зовбол туслаарай Буруутгаж гүтгэвэл тэмцээрэй Хууртаж мэхлэгдвэл мартаарай Худал хэлсэнийг өршөөгөөрөй Уужуу байж сураарай Ухаантай нэгэнтэй нөхөрлөөрэй Буруу бүхнээс зугтаарай Бусдаас найзыгаа хамгаалаарай Алдаж оновол босоорой Аргаа барвал дуулаарай Хайр ирвэл бүү алдаарай Хань заяавал хамтдаан жаргаарай Амьдрал гэдгийг мэдрээрэй Амжилт бүхэн рүү тэмүүлээрэй
Zovj shanalval tevcheerei
Zovlon uzvel davaarai
Jargal irvel bayrlaarai
Jaahan zuild ch baysaarai
Busdiig zovbol tuslaarai
Buruutaj gutgegdvel temtseerei
Huurtaj mehlegdvel martaarai
Hudal helsniig orshoogoorei
Uujuu baij suraarai
Uhaantai negentei nohorloorei
Buruu buhnees zugtaarai
Busdaas naiziiga hamgaalarai
Aldaj onovol bosooroi
Argaa barval duulaarai
Hair irvel buu aldaarai
Hani zayaval hamtdaa jargaagarai
Amidral gedgiig medreerei
Amjilt buhen ruu temuuleerei… tsoglog yavna

Садан төрөл мөнгөн ургийн тухай ойлголт

Урьд өмнөнө угын ургийн бичиг зурлагат эмэгтэй хүний удмыг тэр бүр оруулддаггүй тэгсхийгээд орхидог тал байсан тэгвэл саран төрөл, мөнгөн ургын тухай ойлгож удмын түүх шастирт оруулах нь маш чухал билээ. Эрт эдүгээ төрсөн эхийнхээ талын ураг төрлийнхөө мах цусны төрөл гэж нэрлэж ирсэн нь эцгийн талаа ясан гэдэгтэй нэгэн адил өөрийн биеэ бүрэлдүүлсэн барилдлагаа салгаж буй учир дутагдалтай ойлголт тул цаашид эхийн тал саран төрөл гэж нэрлэх ба тэдний ураг удмын хэлхээг мөнгөн ургийн хэлхээ гэж авч явах нь ойлгомжтой байх болно.
    Саран төрөл гэдэг нь төрсөн ээжийнхээ ураг төрөл удмынхаа нэрлэх төрлийн нэр юм. Тэгэхээр саран төрөл нь ээжийн алтан ургийн наран төрөл улс гэсэн үг юм.
Жнь: өөрийнхөө төрсөн ээжийн аавыг би саран өвөө ээжийг нь саран эмээ, төрсөн ах дүүсийг нь саран нагац гэх жишээтэйгээр нэрлэнэ.
    Саран төрөл нь миний биеийн мөнгөн ураг тал нь бөгөөд би тэдний мах цус ясных нь тасархай үр үндэс нь учир миний дээд удамын нэг тал маань юм.
    Саран төрөл гэж төрсөн ээжийнхээ амь ураг төрөл, төрсөн ураг төрлийнхнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл ээжийнхээ удмынханыг нэрлэнэ.
    Хүүхдүүд нь мөнгөн ураг гэж төрсөн ээжийнхээ алтан ургийн хэлхээнийхнийг хэлнэ. Төрсөн аавын алтан ураг миний алтан ураг байдаг бол төрсөн ээжийн алтан ураг нь миний мөнгөн ураг болж байдаг. Би энэ хоёр ургийн хэлхээний хөврөл үр бөгөөд тэдний мах цус ясных нь тасархай удам генийнх нь үргэлжлэл юм.
    Мөнгөн ураг, саран төрөл нь зөвхөн миний хүүхдүүдийн хувьд л байх ба тэд өөрсдөө цаашаа гэр бүл урагт холбогдох үед орхигдон холддог жам ёстой.
    Хүүхдүүдийн мөнгөн ураг саран төрөл гэдэг нь угтаа тасрахгүй үргэлжилдэг бол мөнгөн ураг нь удмын үе бүрд шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг жам ёстой билээ.
  

Ану хатан

Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан Бошогт (1644-1697) хаан Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхитэй тэмцэгч байсан бөгөөд түүний хамгийн итгэлт хамтран зүтгэгч нь Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлаж явсан, түүх домгийн эзэн болсон Ану хатан билээ. 1671 оны үед Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алагдаж, дүү Галдан түүний орыг авч ахын бэлбэсэн хатан Ануг гэргий болгон суужээ. Ану хатны эцэг-Хошуудын Очирт сэцэн ханы хүү Галдмаабаатар (1635-1667) Ойрадын баатар эр аж. Ану хатнаас хүү Сэвдэнбалжир, охин Юнчихай, Бум нар төрсөн. Далай лам Галданд “Бошогт” цол өргөжилсөн тул Галдан Бошогт хаан хэмээн олноо алдаршжээ. Зарим эх сурвалжаас үзвэл Галдан Бошогт, Ану хоёр багадаа нэг дор өсч бие биенээ мэддэг байсан тухай тэмдэглэжээ. Тухайлбал Оросын эрдэмтэн судлаач Е.И.Кычанов (Повествование об ойратском Галдане Бошгот-хане. Новосиб. 1980) мөн Бянбын Ренчин гуайн “Ану” зохиолд багадаа бие биеээ мэдэхээр үл барам хайр сэтгэлтэй байсан бөгөөд дөрвөн Ойрадын өвгөн ханыг бие барахад оронд нь хүү  Сэнгээг хан ширээнд залж Галданг  түвдэд шавилан суулгахаар явуулсан тул Шашин номын хүн эхнэр авахгүй журмын дагуу эхлээд Сэнгийн хатан болсон гэж бичжээ.
    Галдан  Бошогт хааны хатан Ану түүний нэгэн насны хань, гол түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг дайчин нөхөр нь болж явжээ.
    1674 онд өвөг эцэг Очирт сэцэн хан Галданд үл итгэх болж, хааны харъяа хүмүүсээ хураан авч, Галдангийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж эцэст нь бут цохигдсон байна. Галдан Бошигтын цэрэг нь хохирол амсаж Иль өөд зугтан одсон үед ч Ану хатан Бошогт хааны дэргэд байна дайн тулааны хүнд бэрхийг хамт туулж явжээ. Галдан Манж Чин улсд эзлэгдэн өвөр ар монголоо буцааж авахын тулд Чин улстай дайсан билээ. Гэвч Галдангийн цэрэг олон жилийн дайнд зүдэрсэн тул “Олгой нуурын” болон “Улаанбудангийн” тулалдаанд хүч нь улам суларсаар халхын гүн рүү жолоо залжээ.
Энх-Амгалан хаан өөрийн биеэр гурван замын зургаан түмэн цэрэг хөдөлгөн эцсийн том тулалдаан Туул голын орчим, Тэрэлжийн “Зуун мод” гэдэг газар 1696 онд болжээ. Энэ тулалдаанд ч Ану хатан Галдан бошогттой мөр зэрэгцэн байлдаж эрхий хуруугаа эвэрштэл нум татсан байсан тухай эх сурвалжид тэмдэглэжээ.
Чин улсын цэрэг тоогоор олон бөгөөд бэлтгэл сайтай, Ойрадын цэрэг ч дайнд хатуужин, шалгарсан хүч тэнцүү, хоёр тал буу галт зэвсэг бүхий тул ихэд шаргуу байлдаж, өглөөнөөс үдэш болтол тулалдан тэмцэлджээ. Ану хатан Галдан бошогт хааны хамт эрэлхэгээр тулалдан манж цэргийн хүрээг сэтэлж зам гаргахаар тэмцэлдэж яваад эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь эрсэдсэн ажээ. Энэ тухай Манжийн Энх-Амгалан хааны бичгийн 25-р дэвтэрт: “Харвах зэв хур бороо мэт... Миний үзсэн Ану хатан буунд оногдож үхсэн...Галдан 40-50 хүн авч гарсан хэмээн сонсов” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Монгол хэл

Б.Ринчен
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!