Saturday, December 5, 2009

Аз жаргалтай сэтгэл хангалуун явдаг хүмүүс бараг өвддөггүй...

Хүн бол байгалиасаа аз жаргалтай байх тавилантай гэж сэтгэлзүйчид үзэж байна. Аз жаргал нь өөрөө биднийг хамгаалах механизмын үүрэг гүйцэтгэдэг. Аз жаргалтай хүмүүс, сэтгэл хангалуун бус хүмүүстэй харьцуулахад илүү бага өвддөг, өвдсөн ч түргэн эдгэрдэг нь нотлогджээ. Генд нь хүмүүсийн аз жаргалын тодорхой түвшин заяагдсан болохыг эрдэмтэд нотолсон байна. Бидний сэтгэлийн бүрдэл, нөхцөл байдлаас хамаарч энэ түвшин дээшилж доошлоход нөлөөлдөг байна. Гэтэл өнөөдөр яагаад гаднаа амжилттай явж байгаа олон залуус сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй байдаг вэ? Сэтгэлзүйчид үүнийг "гүйцэтгэсэн найруулгын хямрал" гэж нэрлэжээ. Учир нь ихэнх залуу хүмүүст амьдралын зорилго нь дараах байдлаар тодорхойлогддог.

- Их дээд сургуульд заавал орох
- Гэр бүлтэй болох
- Сайн ажилд орох
- Хүүхэдтэй болох
- Их мөнгө хуримтлуулах
Эдгээр жагсаалт нь бүр идэр залуу насанд бүрэлдэн тогтдог. Тэгээд гучин нас хүрэхэд түүний тэмцэж байсан бараг бүх зүйл хэрэгжсэний эцэст хямрал бий болно. Одоо яах, юу хийхээ тэр мэдэхгүй, мухардалд ордог.

No comments:

Post a Comment