Thursday, December 10, 2009
Wednesday, December 9, 2009
Saturday, December 5, 2009
Нимбэг таныг халдварт өвчнөөс хамгаалдаг!
Tа урт насламаар байна уу?
Аз жаргалтай сэтгэл хангалуун явдаг хүмүүс бараг өвддөггүй...
Өөрөө өөрийнхөө төлөө амьдарч сур!
Бусдад ямар нэг зүйл хийж өгөхийнхөө өмнө, үүнийг хийлээ гээд надад ямар ашигтай вэ гэж заавал эрэгцүүлж бодоорой. Үүнийг хэтэрхий амиа бодсон явдал гэж зарим хүн шүүмжилж магадгүй. Гэхдээ энэ бол тийм ч амиа бодсон хэрэг биш юм. Бусдын төлөө хэт их шаналах нь танд сэтгэл санааны дарамт болж яваандаа ядаргаа, стресст оруулах болно.
Зураг дээр хөөрхөн гарахыг хүсэж байна уу
Зүүд ба анагаах ухаан
Хөх өнгө хүнд гүн ухаан, онцгой анхаарал мэдрэмжийг өгдөг
Саятны амжилтын 21 нууц
Шүдээ эрүүл байлгая гэвэл хоол хүнсээ зөв сонго
Халуун, хүйтэн хосолсон хоол хүнсэнд шүдний паалан цочирдог. Ингэж гэмтээхгүйн тулд шоколадтай, кофетэй зайрмагаас татгалзаарай.
Tuesday, December 1, 2009
Далай ламын 16 сургааль
Та бүхэндээ тус болох үднээс далай ламын мянганы сургаалийг хүргэж байна. Уншаад үзэхэд хэрэгтэй маш хэрэгтэй зүйл харагдаж байна лээ шүү залуусаа
Чиний аль хуруунд ямар бөгж байх ёстой вэ
Чи хуруундаа бөгжтэй бол түүнийхээ утгыг бас мэдэх хэрэгтэй болов уу.
Ажлын байран дээр аксессурыг тааруулан зүүх 5 арга
Ажлын байр гэдэг vгдээр та анхаарлаа тєвлєрvvлэх хэрэгтэй.
Арьсны 5 төрөл - Та ямар төрлийн арьстай вэ?
Арьс цайруулах шилдэг арга
Хэрхэн хуурамч үнэртэй ус худалдан авахгүй байх вэ?
Дэлхийн бүсгүйчүүдийн гоо сайхны нууцаас
Япон бvсгvйчvvд: Япон бvсгvйчvvд хоолондоо асар их хэмжээний далайн ургамал, амьтан хэрэглэдэг учраас булбарай арьсаа хадгалж чаддаг.
Анагаах ухааны таван худал
Америкийн Индианагийн анагаах ухааны их сургуулийн хоёр эмч, доктор Рэчел С.Вримэн, Арон Е.Каррол нар зарим эмчийн ч итгэдэг анагаах ухааны худал үлгэр домгуудыг цуглуулжээ.
Японы зарим тэмдэглэлт өдрүүд, арга хэмжээ
1 дүгээр сар
1 сарын 1 - Шинэ оны баяр: Шинэ он угтах баяр Япончуудын хувьд чухал өдөр бөгөөд ихэнх хүмүүс сүмд очиж мөргөл хийнэ. Олон дэлгүүр хоршоо, музей, үзвэр үйлчилгээний газар хаалттай байх тул жуулчдын хувьд гадуур явах боломж муу болдог ч сүмд очиж Япончуудын шинэ оны баярыг хамт тэмдэглэж болно. Шинэ оны эхний өдрүүдэд томоохон дэлгүүрүүд хямдрал зарладаг тул наймаа хийхэд тохиромжтой мөн сонирхолтой байх болно.

Маш хүчтэй хамгаалалт бүхий хүүхдийн гар утас
Японы хөдөлгөөнт холбооны томоохон оператор болох "Эн-ти-ти ДоКоМо" корпораци хүүхдэд зориулсан маш хүчтэй хамгаалалт бүхий шинэ гар утас хийжээ.
Ирээдүйн гар утас
Английн хувцасны загвар зохиогч бүсгүй уусдаг даашинз бүтээжээ
Тедди бамбаруушийн түүх ингэж эхэлжээ
Өнөөдөр Тедди бамбарууш дэлхийд анх удаа худалдаанд гарсан өдөр. АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн нэрээр Тедди хэмээн нэрлэгддэг бамбаруушийг томчууд төдийгүй хүүхэд багачууд сайн мэднэ. Яагаав, нөгөө Мистер Биний найз бамбарууш. Өөрийнхөө хүсэл сонирхлоос хамааралгүйгээр Теодор Рузвельт өнөө үеийн дэлхийн хамгийн ашиг орлоготой тоглоомын үйлдвэрлэлийг үүсгэн байгуулагчдын нэг болжээ.
Өвлийн өвөөгийн өнө эртний түүх
Гайхамшигт чанарын гайхалтай түүх
Цав цагаан эрүүл шүд, цэвэр ариун амьсгал бол чамирхал биш зайлшгүй шаардлага. Ийм байхын тулд шүдээ өдөрт хоёр удаа угааж, бохь зажилж байх хэрэгтэйг өнөөдөр хамгийн балчир хүүхдүүд хүртэл сайтар мэддэг билээ. Аз болоход бохь үйлдвэрлэгсэд шүдний арчилгааг энгийн төдийгүй үнэхээрийн амттай болгож байна. Бохины худалдаагаар тэргүүлэгч Wrigley компани, түүний гайхалтай үүх түүхийн талаар бидний яриа өрнөнө.
Sunday, November 22, 2009
Монголын хамгийн баян хүмүүс хэн бэ?
Амьдралаар амьдраарай
Зовж шаналвал тэвчээрэй Зовлон үзвэл даваарай Жаргал ирвэл баярлаарай Жаахан зүйлд ч баясаарай Бусдыг зовбол туслаарай Буруутгаж гүтгэвэл тэмцээрэй Хууртаж мэхлэгдвэл мартаарай Худал хэлсэнийг өршөөгөөрөй Уужуу байж сураарай Ухаантай нэгэнтэй нөхөрлөөрэй Буруу бүхнээс зугтаарай Бусдаас найзыгаа хамгаалаарай Алдаж оновол босоорой Аргаа барвал дуулаарай Хайр ирвэл бүү алдаарай Хань заяавал хамтдаан жаргаарай Амьдрал гэдгийг мэдрээрэй Амжилт бүхэн рүү тэмүүлээрэй
Zovj shanalval tevcheerei
Zovlon uzvel davaarai
Jargal irvel bayrlaarai
Jaahan zuild ch baysaarai
Busdiig zovbol tuslaarai
Buruutaj gutgegdvel temtseerei
Huurtaj mehlegdvel martaarai
Hudal helsniig orshoogoorei
Uujuu baij suraarai
Uhaantai negentei nohorloorei
Buruu buhnees zugtaarai
Busdaas naiziiga hamgaalarai
Aldaj onovol bosooroi
Argaa barval duulaarai
Hair irvel buu aldaarai
Hani zayaval hamtdaa jargaagarai
Amidral gedgiig medreerei
Amjilt buhen ruu temuuleerei… tsoglog yavna

Садан төрөл мөнгөн ургийн тухай ойлголт
Урьд өмнөнө угын ургийн бичиг зурлагат эмэгтэй хүний удмыг тэр бүр оруулддаггүй тэгсхийгээд орхидог тал байсан тэгвэл саран төрөл, мөнгөн ургын тухай ойлгож удмын түүх шастирт оруулах нь маш чухал билээ. Эрт эдүгээ төрсөн эхийнхээ талын ураг төрлийнхөө мах цусны төрөл гэж нэрлэж ирсэн нь эцгийн талаа ясан гэдэгтэй нэгэн адил өөрийн биеэ бүрэлдүүлсэн барилдлагаа салгаж буй учир дутагдалтай ойлголт тул цаашид эхийн тал саран төрөл гэж нэрлэх ба тэдний ураг удмын хэлхээг мөнгөн ургийн хэлхээ гэж авч явах нь ойлгомжтой байх болно.
Саран төрөл гэдэг нь төрсөн ээжийнхээ ураг төрөл удмынхаа нэрлэх төрлийн нэр юм. Тэгэхээр саран төрөл нь ээжийн алтан ургийн наран төрөл улс гэсэн үг юм.
Жнь: өөрийнхөө төрсөн ээжийн аавыг би саран өвөө ээжийг нь саран эмээ, төрсөн ах дүүсийг нь саран нагац гэх жишээтэйгээр нэрлэнэ.
Саран төрөл нь миний биеийн мөнгөн ураг тал нь бөгөөд би тэдний мах цус ясных нь тасархай үр үндэс нь учир миний дээд удамын нэг тал маань юм.
Саран төрөл гэж төрсөн ээжийнхээ амь ураг төрөл, төрсөн ураг төрлийнхнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл ээжийнхээ удмынханыг нэрлэнэ.
Хүүхдүүд нь мөнгөн ураг гэж төрсөн ээжийнхээ алтан ургийн хэлхээнийхнийг хэлнэ. Төрсөн аавын алтан ураг миний алтан ураг байдаг бол төрсөн ээжийн алтан ураг нь миний мөнгөн ураг болж байдаг. Би энэ хоёр ургийн хэлхээний хөврөл үр бөгөөд тэдний мах цус ясных нь тасархай удам генийнх нь үргэлжлэл юм.
Мөнгөн ураг, саран төрөл нь зөвхөн миний хүүхдүүдийн хувьд л байх ба тэд өөрсдөө цаашаа гэр бүл урагт холбогдох үед орхигдон холддог жам ёстой.
Хүүхдүүдийн мөнгөн ураг саран төрөл гэдэг нь угтаа тасрахгүй үргэлжилдэг бол мөнгөн ураг нь удмын үе бүрд шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг жам ёстой билээ.

Ану хатан
Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан Бошогт (1644-1697) хаан Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхитэй тэмцэгч байсан бөгөөд түүний хамгийн итгэлт хамтран зүтгэгч нь Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлаж явсан, түүх домгийн эзэн болсон Ану хатан билээ. 1671 оны үед Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алагдаж, дүү Галдан түүний орыг авч ахын бэлбэсэн хатан Ануг гэргий болгон суужээ. Ану хатны эцэг-Хошуудын Очирт сэцэн ханы хүү Галдмаабаатар (1635-1667) Ойрадын баатар эр аж. Ану хатнаас хүү Сэвдэнбалжир, охин Юнчихай, Бум нар төрсөн. Далай лам Галданд “Бошогт” цол өргөжилсөн тул Галдан Бошогт хаан хэмээн олноо алдаршжээ. Зарим эх сурвалжаас үзвэл Галдан Бошогт, Ану хоёр багадаа нэг дор өсч бие биенээ мэддэг байсан тухай тэмдэглэжээ. Тухайлбал Оросын эрдэмтэн судлаач Е.И.Кычанов (Повествование об ойратском Галдане Бошгот-хане. Новосиб. 1980) мөн Бянбын Ренчин гуайн “Ану” зохиолд багадаа бие биеээ мэдэхээр үл барам хайр сэтгэлтэй байсан бөгөөд дөрвөн Ойрадын өвгөн ханыг бие барахад оронд нь хүү Сэнгээг хан ширээнд залж Галданг түвдэд шавилан суулгахаар явуулсан тул Шашин номын хүн эхнэр авахгүй журмын дагуу эхлээд Сэнгийн хатан болсон гэж бичжээ.
Галдан Бошогт хааны хатан Ану түүний нэгэн насны хань, гол түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг дайчин нөхөр нь болж явжээ.
1674 онд өвөг эцэг Очирт сэцэн хан Галданд үл итгэх болж, хааны харъяа хүмүүсээ хураан авч, Галдангийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж эцэст нь бут цохигдсон байна. Галдан Бошигтын цэрэг нь хохирол амсаж Иль өөд зугтан одсон үед ч Ану хатан Бошогт хааны дэргэд байна дайн тулааны хүнд бэрхийг хамт туулж явжээ. Галдан Манж Чин улсд эзлэгдэн өвөр ар монголоо буцааж авахын тулд Чин улстай дайсан билээ. Гэвч Галдангийн цэрэг олон жилийн дайнд зүдэрсэн тул “Олгой нуурын” болон “Улаанбудангийн” тулалдаанд хүч нь улам суларсаар халхын гүн рүү жолоо залжээ.
Энх-Амгалан хаан өөрийн биеэр гурван замын зургаан түмэн цэрэг хөдөлгөн эцсийн том тулалдаан Туул голын орчим, Тэрэлжийн “Зуун мод” гэдэг газар 1696 онд болжээ. Энэ тулалдаанд ч Ану хатан Галдан бошогттой мөр зэрэгцэн байлдаж эрхий хуруугаа эвэрштэл нум татсан байсан тухай эх сурвалжид тэмдэглэжээ.
Чин улсын цэрэг тоогоор олон бөгөөд бэлтгэл сайтай, Ойрадын цэрэг ч дайнд хатуужин, шалгарсан хүч тэнцүү, хоёр тал буу галт зэвсэг бүхий тул ихэд шаргуу байлдаж, өглөөнөөс үдэш болтол тулалдан тэмцэлджээ. Ану хатан Галдан бошогт хааны хамт эрэлхэгээр тулалдан манж цэргийн хүрээг сэтэлж зам гаргахаар тэмцэлдэж яваад эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь эрсэдсэн ажээ. Энэ тухай Манжийн Энх-Амгалан хааны бичгийн 25-р дэвтэрт: “Харвах зэв хур бороо мэт... Миний үзсэн Ану хатан буунд оногдож үхсэн...Галдан 40-50 хүн авч гарсан хэмээн сонсов” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Монгол хэл
Б.Ринчен
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Subscribe to:
Comments (Atom)