-Тасалгаандаа хэт олон цэцэг ургуулах нь байршилдаа зохицохгүй, үзэмжгүй харагддаг.
-Өргөст цэцэг нар сайн тусдаг газар түргэн ургадаг тул урагшаа харсан цонхтой бол кактус, зуун наст тарих хэрэгтэй.
-Гэрэл гэгээтэй ч нарны шууд туяанаас хамгаалагдсан талд нил, янаг цэцэг, хайтан ягаан гэх мэтийн цэцгийг ургуулахад тохиромжтой.
-Цэцгийг мурий тахир ургуулахгүйн тулд ойр ойрхон эргүүлж бай.
-Цэцэгт цэвэр агаар маш чухал байдаг ч агаарын огцом өөрчлөлтөөс айдаг.
-Тогтмол хэвийн дулаантай зуны улиралд тасалгааны цэцгийг тагтан дээр гаргаж салхилуулбал өнгө нь сайжирдаг.
-Цэцгийн савыг хуруугаараа тоншиход хүнгэнэсэн дуу гарч байвал услах хэрэгтэй, харин дуу нь бүдэг байвал хөрс нь чийгтэй байна гэсэн үг.
-Хэт их услах нь (ялангуяа өвөл) үндсийг ялзруулах гэмтэй.
-Цэцгийг шууд крантны хүйтэн усаар усалж болохгүй.
-Өвлийн цагт өргөст цэцэг, кактусны усалгааг багасгаж, нэг хоёр сард бүрмөсөн зогсооно. Хөрс нь хуурайшсан үед л кактусыг услана.
No comments:
Post a Comment